Манай төмөр хийцийн үйлдвэрлэл 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ба Panasonic, Yanwar, Ken , Makita зэрэг орчин үеийн олонд танигдсан техник ,тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, захиалагчийн хүсэл сонирхлын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлэх боломжтой бүх төрлийн барилгын төмөр хийцэт бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр юм.

Төмөр хийцийн үйлдвэр нь өөрийн үйлдвэрийн зориулалтын байртай, инженер техникийн нийт 30 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулахаас гадна, сардаа 70тн жилдээ 800 тн төмөр хийцийн бүтээгдэхүүн, бэлдэц үйлдвэрлэн гаргах хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Бид  Импортыг орлох бүх төрлийн төмөр хийцэт бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний хэмжээний өндөр

хүчин чадал бүхий цогцолбор үйлдвэр болохоор зорин ажиллаж техник технологийн шинэчлэлийг тогтмол сайжруулан хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ дараах давуу талуудтайгаар үйлчилгээ үзүүлж байна.
Чанарын шаардлага хангасан төмөрлөгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Захиалгат хийцүүдэд баталгаа өгдөг.
Захиалагчиддаа хүссэн бүтээгдэхүүнээ хийлгэх боломжийг олгодог.
Бүх төрлийн тэр дундаа нарийн төвөгтэй төмөр хийцүүдийг хийж гүйцэтгэдэг.

Мөн түүнчлэн дараах нэмэлт үйлчилгээг санал болгодог.

– Хүргэлт, угсралт
– Бүх төрлийн хийцийн зураг гаргах
– Будаг хийх
– Тооцоолол хийх
– Зөвлөгөө өгөх

Одоогоор бид харилцагч, үйлчлүүлэгчиддээ дараах нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна.
Дулааны шугамын гулсах болон үл хөдлөх тулгуурууд
Уул уурхайн төмөр хийцийн эдлэлүүд
Бүх төрлийн барилгын каркас
Тоног төхөөрөмжийн анкерийн болт гайк
Дулаалгатай болон дулаалгагүй төмөр хаалга
Хуулимал болон матмал эдлэлүүд
Бүх төрлийн дулааны шугамын тэвш, авто замын худаг, дулааны шугамны дэр зэргийн хэв хашмалууд
Токарын бүх төрлийн ажлууд
Цэвэрлэх байгууламжийн метал хийцүүд болон захиалагчын хэлбэр хэмжээнд нийцүүлэн бусад метал хийцийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж өгнө. Мөн засварлах, сэргээх үйлчилгээг үзүүлж байна.