ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б. БАТЦЭНГЭЛ

Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүд шил шилээ даран хэрэгжсээр байна. Бид ч бас энэхүү бүтээн байгуулагчдын нэгээхэн хэсэг болон ажиллаж байгаадаа баяртай байдаг.
“СТИЙЛ ЭНД КОНКРИЙТ” ХХК нь 2013 оноос эхлэн барилгын салбарт Төмөр бетон хийц эдлэл, төмөр хийц эдлэл гэсэн үндсэн 2 чиглэлээр үйлдвэр байгуулж 60 гаруй инженер, техник, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий ажилчидтай бүтээлч хамт олныг бүрдүүлж шинэ, шинэлэг техник технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Аливаа ажилд амжилт гаргахын тулд чадварлаг хүний нөөц, зөв оновчтой технологи, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг тохиромжтой цагт нь зохистой үнээр зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай байдаг. Иймээс ч иноваци, технологийн төгс шийдэл бүхий өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэрэглэгч байгууллагуудынхаа хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахыг зорин ажилладаг.
Бид харилцагчид, хамтрагчид, ажилтан албан хаагчдынхаа сайн сайхан  болоод бизнесийн амжилтыг зорилго болгохоос гадна бусдад үлгэр дууриалал болох, ногоон хөгжил, улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмрээ оруулан, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байхыг эрмэлздэг хамт олон юм.
Манай хамт олон нь байгуулагдсан цагаасаа хойш нэлээдгүй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж томоохон хэмжээний бүтээн байгуулалтуудад, ханган нийлүүлэгчийн хувиар оролцсоныг дуулгахад таатай байна. Бидэнд итгэл хүлээлгэж цаг ямагт хамт байж, дэмжлэг үзүүлдэг харилцагч та бүхэндээ талархаж явдаг болохоо байгууллага хамт олныхоо өмнөөс илэрхийлэе.
Та бүхний хамтын ажиллагаанд чин сэтгэлээсээ талархан, хүлээлтийг үргэлж давуулан биелүүлж, найдвартай харилцагч байна гэдэгтээ итгэлтэй байдгаа уламжилахад таатай байна.